Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав

2009 оны 04 дүгээр сарын 20-21 нд Улаанбаатар хотноо Европын аюулгүй байдлын судалгааны Жорж Маршаллын төвтэй хамтран “Төв, Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын орчны өнөө, хэтийн төлөв: Улаанбаатар – Шинэ Хельсинк” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

"Говийн чоно" команд штабын сургалт зохион байгуулав

2009 оны 03 дугаар сарын 03-наас 04 дүгээр сарын 10 нд  Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлалын дэргэдэх Гамшиг ослын үеийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн сургалтын төвтэй хамтран Гамшиг, ослын үеийн удирдлага, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг олон улсын жишигт хүргэх зорилгоор хийх багц сургалтыг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Сургалтын арга хэмжээг Азийн сан санхүүжүүлэв.