Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг баталгаажууллаа

   Монгол Улс өөрийн газар нутгаа цөмийн зэвсгээс ангид бүс болгож зарласны 20 жилийн ойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон (ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, Франц) хамтарсан Тунхаглал гаргалаа. Уг тунхаглалаар эдгээр улс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг дахин баталгаажуулсан бөгөөд аливаа цөмийн зэвсгийн аюул занал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна. ОХУ, БНХАУ олон улсын эрх зүйн хүрээнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийг хамгаалах үүргээ эргэн санаж, биелүүлэхээ мэдэгдсэн байна. 

   Зүүлт: Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид бүсийг олон улсын хэмжээнд, тэр дундаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан нь манай улсын хувьд том амжилт юм. Ингэснээр манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөхөөс гадна улсын тусгаар тогтнол, халдашгүй байдал бэхжиж байна. Өмнө нь 2000 онд Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн Монголын цөмийн зэвсгээс ангид бүсийн талаарх мэдэгдэл хийж байсан боловч эрх зүйн талаасаа чадамжгүй байсан юм. Энэ удаагийн тунхаглалд манай хоёр хөршийн эрх үүргийг хуульчилж өгсөн нь цөмийн зэвсгээс ангид бүсийг эрх зүйн хувьд бүрэн баталгаажууллаа.