ҮАБЗ-ийн дэргэдэх орон тооны бус ажлын хэсэг, шинжээчид

Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээлэл солилцох, зөвлөлдөх ажлын хэсэг

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад туслах болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн 2018 оны 37 дугаар зарлигаар Зөвлөлийн дэргэд байгуулав. Үүнд:

18.1.1.Гадаад бодлогын;

18.1.2.Мэдээллийн аюулгүй байдлын;

18.1.3.Мэргэжлийн хяналтын;

18.1.4.Тусгай албадын;

18.1.5.Цэргийн бодлогын;

18.1.6.Шашны асуудлын;

18.1.7.Эдийн засгийн бодлогын;

18.1.8.Экологийн бодлогын;

18.1.9.Хүнсний аюулгүй байдлын ажлын хэсгүүд багтаж байна.

 

Зөвлөлийн шинжээчид

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах тодорхой асуудлаар болон Зөвлөлийн шийдвэрийн төслийн талаар шинжилгээ, судалгаа хийж, мэргэжлийн дүгнэлт гаргаж, түүний үндэслэлийг хариуцах өндөр мэргэшлийн эрдэмтэн, мэргэжилтнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зөвлөлийн орон тооны ба орон тооны бус шинжээчээр томилон ажиллуулж байна. 

 

 -o0o-