Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх БНСВУ-д айлчилж байна

04/03/2018

БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын урилгаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх энэ сарын 2-4-ний өдрүүдэд Вьетнамд айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, НАБ-ын сайд То Ламтай албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Талууд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ойр дотно хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.