ENKHBAYAR JADAMBA
The Secretary of the National Security Council
The Secretary of the National Security Council is appointed by a decree of the President of Mongolia. The Secretary has the status of a Minister of state.
The Secretary of the Council makes decisions on following issues related to the main functions of the Council:
- Conducting research and evaluation,
- Developing rationale of the decisions,
- Monitoring implementation of the decisions,
- Supporting members of the Council in executing their powers and functions;
- Providing Council members with research and information on national security.
- In accordance with the directions and decisions of the Chair and members of the Council instruct relevant organizations and officials to coordinate national security activities and monitor their implementation.
The President of Mongolia, Khurelsukh Ukhnaa on June 25, 2021, by his decree, appointed Mr. Enkhbayar Jadamba as Secretary of the National Security Council.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР
BATAA Ravdan
1942 онд Улаанбаатар хотод төрсөн. 1960 онд Улаанбаатар хотын Зөвлөлтийн 1 дүгээр сургуулийг, 1960-1965 онд Киев хотын Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ.
Ажилласан байдал:
1965-1972 онд Дарханы Цахилгаан станцад инженер, цехийн дарга, ТЭХҮГЯ-ны эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнд ажилтан, СнЗ-ийн ЭЗХТЗ-ийн комисст референт, ахлах референт;
1974 оны 7 дугаар сараас СнЗ-ийн даргын туслах, шуурхай хяналт эрхэлсэн туслах;
1984 оны 10 дугаар сараас МАХН-ын ЕНБД-ын шуурхай хяналт эрхэлсэн туслах;
1990 оны 4 дүгээр сараас БНМАУ-ын АИХТ-ийн даргын туслах;
1990 оны 9 дүгээр сараас Ленинград хотод Ерөнхий консул;
1991 оны 6 дугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах зөвлөх;
1992-1993 онд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга зэрэг албыг хашиж улсад нийт 39 жил ажиллажээ.
Тэрээр 1968 онд МАХН-д элссэн. “Алтангадас” одон, ойн медалиуд болон тухайн цагийн социалист орнуудын медалиар шагнуулжээ.
The Secretary of the National Security Council
1992 - 1993ENKHSAIKHAN Jargalsaikhan
1950 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн хуулийн ангийг олон улсын хуульч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй.
Гадаад явдлын яаманд дипломат ажилтан, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн болон гадаад бодлогын зөвлөх, Элчин сайд, Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, Монгол Улсаас НҮБ-д суух Байнгын төлөөлөгч, Монголын “CEDAW Watch Network” төвд зөвлөх, “Цэнхэр сүлд” ТББ-д Гүйцэтгэх захирал, Стратегийн судалгааны хүрээлэнд ахлах зөвлөх, Монгол Улсын Гадаад хэргийн яамны сайдын зөвлөх, ОУАЭА-ийн Ерөнхий бага хурлын дарга, ОУАЭА-ийн Захирагчдын зөвлөлийн гишүүний албыг хашиж байв.
Ж.Энхсайхан нь 2008 оны 9-р сарын 12-ноос эхлэн Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж, Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь салбар байгууллага ОУАЭА-ийн дэргэд суух Байнгын төлөөлөгч, Захирагчдын зөвлөлийн гишүүн зэрэг албан тушаалуудыг хашсан манай улсын туршлагатай дипломатчдын нэг юм.
Төр засгаас “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Монгол Улсын Гавьяат хуульч цолоор шагнуулсан.
The Secretary of the National Security Council
1993 - 1996BAATAR Choisuren
1950 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн, дипломатч, Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэд сайд асан.
1996-1999 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажилласан.
Тэрээр дипломат болон гадаад харилцааны холбоотой албанд нийт 38 жил ажилласан бөгөөд 2011-2013 онд АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхийн албан тушаалд ажилласан байна.
The Secretary of the National Security Council
1996 - 1997BOLD Ravdan
1955 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973 онд Улаанбаатар хотын 1 дүгээр сургууль, 1977 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийн Улс төрийн ангийг, 1980 онд ЗХУ-д Цэргийн дипломатын сургуулийг, 1994-1995 онд АНУ –д Батлан хамгаалах удирдлагын дамжааг тус тус төгссөн. Түүхийн ухааны доктор, Хурандаа цолтой. 1977 онд МАХН-д гишүүнээр элссэн.
Ардын армийн дугаар ангид улс төрийн ажилтан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газарт офицер, ГЯЯ-нд ажилтан, Япон улсад суугаа ЭСЯ-ны атташе, БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн нарийн бичгийн дарга, захирал, 1991 оноос Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 1997-2003 онд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга, 2003-2007 онд АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2007-2012 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2012 оноос Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. 2016 оны 11 дүгээр сард Монгол Улсаас Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ.
Тэрээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон” болон бусад медалиудаар шагнуулсан.
The Secretary of the National Security Council
1997 - 2003GOTOV Dugerjav
1951 онд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. 1958-1968 онд Завхан аймгийн бага, дунд сургуульд суралцаж, 1968-1973 онд МУИС-ийн Автотээврийн салбарт суралцаж, механик инженерийн мэргэжил эзэмшсэн.
1976-1980 онд хуучнаар Чехословак улсын Жилина хотын Тээврийн дээд сургуулийн аспирантурт суралцаж, Техникийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг(CSc), 1985-1987 онд Гадаад явдлын яамны дэргэдэх Англи хэлний дээд курс, 1990-1992 онд Словак улсын Жилина хотын Тээврийн дээд сургуулийн докторантурт суралцаж, Шинжлэх ухааны докторын зэрэг (Dr.Sc), 1996-1997 онд Английн Лийдсийн Их сургуульд суралцаж, Тээврийн төлөвлөлт, инженерингийн шинжлэх ухааны мастерын зэрэг (MCs), Япон Тайланд, АНУ, Ирланд, Канад, БНСУ, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлэх дамжаанд суралцсан. 1998 онд ШУТИС-ийн профессор цол хүртсэн. 2005-2008 онд Канадад дипломатуудад зориулсан Франц хэлний оройн дээд курс төгссөн.
1973-1975 онд Тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтээс ажлын гараагаа анх эхэлсэн. Тус институтэд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, орлогч захирлын ажлыг 20 орчим жил хийжээ. Тээврийн салбарт олон улсын банк, санхүүгийн байгууллага, донор орнуудаас хэрэгжүүлсэн төслүүд дээр үндэсний мэргэжилтнээр ажиллаж байв. 1995 оноос Монголын тээврийг хөгжүүлэх талаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас хэрэгжүүлж байгаа төслүүд дээр төслийн удирдагч, зохицуулагч, үндэсний мэргэжилтнээр ажилласан байна.
1997 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн шадар туслах, ахлах референт, эдийн засгийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байгаад 2003-2005 онд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргаар ажилласан. 2005-2009 онд Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллажээ. 2010-2016 онд зам, тээврийн салбарт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслүүд дээр төслийн удирдагч, үндэсний мэргэжилтнээр ажиллажээ.
2010 оноос ШУТИС-ийн зөвлөх профессор, 2016 оноос Зам, тээврийн хөгжлийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байна.
“Алтангадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, ОХУ-ын Аюулгүй байдлын медаль, БНСловак Улсын Гадаад яамны мөнгөн медаль, Канад Улсын Гадаад явдлын яамны медаль зэргээр шагнуулсан.
The Secretary of the National Security Council
2003 - 2006SUNDEV Palam
1947 онд Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн. 1967 онд дунд сургууль, 1969-1974 онд ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн командын дээд сургууль, 1979-1982 онд Фрунзын нэрэмжит Цэргийн академи, 1989 онд ЗХУ-д Хилийн цэргийн командын дээд курс, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтийн дээд курст сурч төгссөн. 1996 онд Улсын иргэний хамгаалалтын газарт гамшиг осолтой тэмцэх удирдлагын системийн, 1998 онд НҮБ-ын чиглэлээр Тайландын Бангкокт гамшгийн удирдлагын олон улсын сургалтад хамрагдаж, ХБНГУ-ын Гармаш хотод Жорж Маршалын нэрэмжит Европын аюулгүй байдлын сургалтын төвийн дээд дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлсэн. 2003 онд “Монгол Улсын хилийг тогтоож, хамгаалсан нь /1960-1990/” сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой. НҮБ-ын дэргэдэх зөвлөх эрхтэй “Олон улсын мэдээжүүлэлтийн академи”-ийн жинхэнэ гишүүн, академич.
Ажилласан байдал:
1967- 1969 онд ЦЕДС-д лаборант;
1974-1979 онд хилийн 0131 дүгээр ангид маневр ротын захирагч, хилийн заставын дарга, ангийн штабт хилийн албаны ахлах офицер, ангийн захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга;
1982 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын Хилийн хэлтсийн орлогч дарга;
1982-1988 онд хилийн 0198 дугаар ангийн захирагч, 1988-1990 онд Хилийн ба Дотоодын цэргийн штабын 1 дүгээр орлогч, оператив хэлтсийн дарга;
1990-1992 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын штабын хилийн хэлтсийн дарга;
1992-1993 онд мөн газрын Хилийн цэргийн штабын дарга;
1993-1996 онд Засгийн газрын дэд бүтцийн байгууллага Хилийн цэргийн удирдах газрын дарга;
1996-2000 онд Улсын иргэний хамгаалалтын газрын дарга, Улсын байнгын онцгой комиссын орлогч дарга, 2000-2003 онд Хилийн цэргийн удирдах газрын дарга, Хилийн цэргийн командлагч;
2003-2006 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч;
2006-2008 онд ҮАБЗ –ийн Нарийн бичгийн дарга;
2008-2012 онд Монгол Улсаас Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.
Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндөр үнэлж “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, Цэргийн хүндэт болон бусад ойн медалиуд, “Хүндэт хилчин”, “Онц хилчин” тэмдэг, ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” одонгоор шагнуулсан. П.Сүндэвт 1994 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошууч генерал цол хүртээжээ.
The Secretary of the National Security Council
2006 - 2008GANBOLD Manibadrakh
1958 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн.
Боловсрол:
1976 онд 10 жилийн 2 дугаар дунд сургууль;
1979 онд НАХЯ-ны ЦТДС;
1987 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Академийн дэргэдэх тусгай факультет /Дээд сургууль/;
2001 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын Академи;
2005 онд ДЯЯ-ны Удирдлагын Академид “Эрүүгийн цагдаагийн ЗБГХТ Албаны ШЭС ажил” сэдвээр Хууль зүйн ухааны доктор (Ph)-ын зэрэг хамгаалсан. Хуульч, Төрийн захиргааны удирдлагын менежер боловсролтой.
Ажилласан туршлага:
1979-1990 он хүртэл НАХЯ-ны Төмөр зам дахь хэлтсийн Цагдан сэргийлэх ангид жинхэнэ төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэсгийн дарга;
1990-1997 онд Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн ахлах төлөөлөгч, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
1997-1999 онд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 2001-2006 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын дарга;
2006-2008 онд ЦЕГ-ын дарга;
2008-2009 онд ҮАБЗ-ий Нарийн бичгийн дарга;
2009-2012 онд “Хос харцага” ХХК-ны ТУЗ-ийн дарга;
2012-2016 онд Монгол Улсаас БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.
“Цэргийн гавьяаны одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” ойн медалиудаар шагнуулсан, Хошууч генерал цолтой.
The Secretary of the National Security Council
2008 - 2009ENKHTUVSHIN Tsagaandari
Улаанбаатар хотод 1962 онд төрсөн. Нийслэлийн 1 дүгээр 10 жилийн дунд сургууь, 1986 онд ЗХУ-ын (хуучнаар) Беларусь улсын Минскийн их сругуулийг төгссөн.
1986-1990 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонины редактор;
1989-1991 онд МоАХ-ны анхны ЕЗЗ-ийн гишүүн, Тэргүүлэгч гишүүн, Дэд зохицуулагч;
1991-1992 онд МоАН-ны Ерөнхий нарийн бичгийн дарга;
1996-2000 онд УИХ-ын гишүүн;
2003 онд МоАХ-ны дарга;
2004-2006 онд Монгол Улсын Үйлдвэр худалдааны дэд сайд;
2009-2017 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга.
The Secretary of the National Security Council
2009 - 2017GANSUKH Amarjargal
Төгссөн сургууль, мэргэжил:
1984 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг цол:
Хууль зүйн ухааны магистр
Ажилласан байдал:
1990-1993 онд "Манлай" ХХК-ийн орлогч захирал
1997-2000 онд Төрийн өмчийн хороо, Хууль эрх зүйн алба
2000-2001 онд "Жи Ти Эс Партнерс" хуулийн компанид өмгөөлөгч
2001-2003 онд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
2003-2004 онд "Жи Ти Эс Партнерс" хуулийн компанид өмгөөлөгч
2004-2006 онд Төрийн өмчийн хорооны газрын дарга
2006-2008 онд "Жи Ти Эс" Адвокатс Монгол-Америкийн хамтарсан хуулийн компанид өмгөөлөгч
2008-2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх
2017 оноос Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга
The Secretary of the National Security Council
2017 - 2021Byambajargal Altangerel
In 1991-2001, he graduated from D. Sukhbaatar School No. 2, in 2002-2007 from the School of Law of the University of Mongolia with a degree in Law. Received a Doctor of Law degree from Kookmin University School of Law, Republic of Korea.
- In 2007-2009, Assistant Director, Foreign Relations Specialist at the School of Law of NU.
- From 2007 to 2021, he was an intern teacher, senior teacher, and associate professor at the Public Law Department of the National University of Law School.
- In 2017-2021, he worked as the deputy director and academic secretary of the School of Law.
- In 2021-2023, legal policy advisor to President U. Khurelsukh.
- Secretary of the National Security Council from December 2023.
The Secretary of the National Security Council
2023 to present