Нарийн бичгийн дарга

 

А.ГАНСҮХ

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 11 дүгээр сарын 2-нд зарлиг гарган А.Гансүхийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилов.  

Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн тэргүүн, гишүүдээс өгсөн чиглэл, Зөвлөлийн шийдвэрийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдан зохицуулах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, биелэлтэд хяналт тавина. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ.