МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯР АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД АЙЛЧЛАВ.

11/03/2022

МЭДЭэ

        Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливаны урилгаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Америкийн Нэгдсэн Улсад айлчлав.

    Айлчлалын хүрээнд нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Салливантай уулзаж, хоёр тал болон олон улс, бүс нутгийн цаг үеийн асуудлаар нээлттэй санал солилцож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын өндөр түвшний харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Түүнчлэн, яриа хэлэлцээний үеэр Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш бөгөөд Стратегийн түншлэлийн харилцааны үзэл санаанд нийцүүлэн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, цаашид эдийн засаг, цаг уур, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

2022.11.03