Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийв

12/01/2017

Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай  холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм. Уг уулзалтад ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ЗХЖШ-ын дарга Д.Даваа, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нар оролцов.