Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хуралд мэдээлэл хийлээ

12/18/2017

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, ҮАБ-ын үзэл баримтлалын 4.3.4-д заасны дагуу улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.