Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь ажлын албатай байна.

/Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3./

Зөвлөлийн ажлын алба нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд, зөвлөлийн нарийн бичгийн даргын хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.