2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан “Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт”-ын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй хоёр талын уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан сонирхсон асуудлаар санал солилцон ярилцав.