Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга Улсын Их Хуралд мэдээлэл хийлээ

2017.12.18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 4.3.4-д заасны дагуу улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ. Дэлгэрэнгүй ...

Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ.