Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх ДХИС-ийн “Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим”-ын нээлтэд оролцож, үг хэлэв

2020.01.16

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэмжлэгээр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд тус сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, судлаачийн хөгжлийг дэмжих зорилго бүхий “Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим” байгуулагдлаа. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг гадаадын урт болон  богино хугацааны сургалтад хамруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.