Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга ҮАБЗ-өөс тэтгэврийн зээл тэглэх шийдвэр гаргасан тухай мэдэгдсэн нь сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Монгол Улсад ийм хэмжээний мөнгө байгаа юу, Төв банк мөнгө хэвлэх үү, халамж хавтгайрлаа гэх мэт олон асуултад УИХ-ын дарга, ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатар хариулт өгөхөөр Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн үндэслэл, шаардлагаа танилцуулав.
Эх сурвалж: eagle.mn