Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл сонсголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн мэдээлэлдээ:

“УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,

БНФУ-ын Элчин сайд Ив Дэлунэг шагнав

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг, Монгол-Францын аюулгүй байдлын харилцааг бэхжүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл гарган ажиллаж, бодит хувь нэмэр оруулсныг үнэлж, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга ОХУ, НАТО-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц. Энхтүвшин ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 16-нд,  НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус тус хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Аюулгүй байдлын салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн санаачилсан Монгол Улсын байнга төвийг сахих статусын талаар танилцуулав. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болов

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 8-ны өдөр хуралдаж Монгол Улс байнга төвийг сахих тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгыг хэлэлцээд дэмжин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж зөвлөмж гаргав.

Уг шийдвэрээр “Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг дэмжиж, эрх зүйн үндсийг нь бүрдүүлэхийг УИХ-д, Монгол Улсын байнга төвийг сахих статусыг тунхаглаж тогтоол гаргах, бусад улс, олон улсын байгууллагаар дэмжүүлж, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт тус тус зөвлөмж болгожээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулах, улс орноо улс төр, дипломатын аргаар батлан хамгаалах зорилтын үүднээс төвийг сахих чиглэлээр явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаагаа хэлбэржүүлж тунхаглах нь зүйтэй гэж ҮАБЗ үзсэн байна.

Төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс зэрэгт туссан нь Монгол Улс байнга төвийг сахих статусаа тунхаглах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгаа юм.