Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ:
... XXI зуунд монголчууд бид улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улам бататган бэхжүүлж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг улам өндөрт өргөн, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлаа хангаж, ард иргэд нь аз жаргалтай, сэтгэл хангалуун, тэгш дүүрэн амьдрах боломжтой хүчирхэг Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх их үйлсийг эхлүүлж байна гэлээ.
Эх сурвалж: president.mn