Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор “Хүний амь нас хохирсон шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

2018.12.18

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний ивээл дор ҮАБЗ-ийн Ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцов.

Эх сурвалж: president.mn