Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Дотоод хэргийн их сургуулийн “Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим”-ыг нээж үг хэлэв

2020.11.04

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэмжлэгээр Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнд тус сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, судлаачийн хөгжлийг дэмжих зорилго бүхий “Аюулгүй байдлын судалгааны арга зүйн танхим” байгуулагдлаа. 

Энэхүү танхимын нээлтийн ажиллагааны үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх хамтын ажиллагааны хүрээнд аюулгүй байдлын чиглэлээр хүний нөөцийг бэлтгэх, хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, багш, албан хаагч, сонсогч, суралцагчдыг гадаадын урт болон богино хугацааны сургалтад хамруулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль