Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулсан “Мах, хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид мах, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, зоорь агуулах зэрэг сэдвээр 10 орчим илтгэл тавьж, үдээс хойшх болсон хэлэлцүүлэгт оролцсон нийт төлөөлөгчид илтгэлтэй холбогдуулан санал шүүмжлэлээ хэлэв. Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга оролцож, дараа нь “Мах хүнсний ногооны хангамжийн баталгаат байдал” хэлэлцүүлгийг албан ёсоор хааж үг хэллээ.
Тэрээр хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ: "... Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүнсний асуудал, хүнсний аюулгүй байдлын асуудлаар гарах зөвлөмжид та бүхний үнэтэй саналууд тусгагдах ёстой. ... Ирэх жил болох хүнсчдийн 90 жилийн ойгоор баярын хурал хийж, шагнал гардуулахаас илүүтэй хүнсний хангамжаа дотооддоо 100 хувь үйлдвэрлэх, үүгээр зогсохгүй хүнсний бүтээгдэхүүн экспортлосон дүнтэй хурал хийгээсэй гэж хүсэх байна. ... Хүнсний асуудлыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж байгаа нь нэг том алхам юм" гэв. Дэлгэрэнгүй ...
Хүнсний аюулгүй байдал онц хурал зарлах хэмжээнд очсон учраас шийдвэр гаргагчдыг энэ хуралд оролцуулна. Ерөнхийлөгчийн тамгын газар, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хамтарч ажиллах учраас онц хурал зарламаар байна.