Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын урилгаар энэ сарын 9-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Монгол Улсад айлчилж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламыг хүндэтгэн зоог барьж, Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Талууд мөн бүс нутаг болоод олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.