Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар ядуурал, ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцлээ

2017.11.24

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд ҮАБЗ-ийг хуралдуулав. Хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцов. Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсны дараа болж буй зөвлөлийн анхны хуралдаанаар ядуурал, ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэв.