Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад айлчилж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав

2018.09.15

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урилгаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9 дүгээр сард БНЭУ-д ажлын айлчлал хийлээ. 

Айлчлалын хүрээнд нарийн бичгийн дарга А.Гансүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Довалтай ганцаарчилсан уулзалт хийн хоёр байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.