ҮАБЗ-ийн ажлын ээлжит уулзалт болов

ҮАБЗ-ийн ажлын ээлжит уулзалт өнөөдөр болж “Чингис” бондын талаар хэлэлцэв. ҮАБЗ-өөс “Чингис” бондтой холбогдуулан 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан зөвлөмжийн биелэлтийг Засгийн газар заалт нэг бүрээр нь гаргаж бондын зарцуулалт, үлдэгдлийн тайлан, эргэн төлөх эх үүсвэр, хуваарийн хамт ҮАБЗ-ийн 2014 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд албан ёсоор танилцуулахаар болов.

“Шинэ төмөр зам” төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэв

ҮАБЗ-ийн энэ долоо хоногийн ээлжит ажлын уулзалт боллоо. Түүгээр “Шинэ төмөр зам” төслийн явц, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар Зам, тээврийн сайд А.Гансүх, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарын мэдээллийг сонсов.

ҮАБЗ-ийн ажлын уулзалтаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцлээ

Өнөөдөр ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүд ажлын уулзалт хийлээ. Уулзалтын талаар ҮАБЗ-ийн ажлын албаны дарга О.Очиржав товч танилцуулав.

Тэрээр “Ажлын уулзалтаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрын үед УИХ дахь улс төрийн намын бүлгүүдэд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийхээр боллоо” гэв.

ҮАБЗ-өөс “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг хэрэгжүүлэх тухай зөвлөмж гаргав

      Монгол Улсын ҮАБЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмж гаргажээ. Уг зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, манлайллаар хангаж ажиллах, Ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэх үндэсний болон улс төрийн зөвшилцлийг бүрдүүлэхийг зөвлөмж болгосон байна.