Энэ оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Уфа хотноо ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулж буй "Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр, дээд албан тушаалтнуудын 10 дахь удаагийн уулзалт" болж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалтад энэ удаад 129 орны төлөөлөгч оролцож, бүс нутгийн болон улс хоорондын аюулгүй байдал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг томоохон сэдвүүдээр илтгэл хэлэлцэж байна.
Монголын талаас тус уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх оролцож байгаа бөгөөд уулзалтын хүрээнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтай уулзаж, аюулгүй байдлын чиглэлээрх хоёр улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Мөн "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны протокол"-д гарын үсэг зурлаа.