2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан “Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт”-д Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нар оролцов.
Гурван талын уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан байр сууриа илэрхийлж, харилцан ашигтай өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн ач холбогдолтой болов.