МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯР ЯПОН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА.

2023.11.22

МЭДЭЭ

            Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Акиба-гийн урилгаар 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Япон Улсад айлчилж байна.

 

            Айлчлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Япон Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Акиба нар хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт хийв.

 

         Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааг хоёр улсын хооронд байгуулсан “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, олон улс, бүс нутгийн нөхцөл байдал болон харилцан сонирхсон асуудлаар байр сууриа илэрхийлэн, цаашид нягт хамтран ажиллахаар тохиров.

 

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН

АЖЛЫН АЛБА