ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯР БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА.

2023.12.13

МЭДЭЭ

       

            Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байна.

            Айлчлалын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан-д бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, уламжлалт ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Erdogan.jpeg

            Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сейфуллах Хажымүфтүолу нар хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөл хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт хийж, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар харилцан санал солилцов.

Tirkyie NSA.JPG

            Айлчлалын үеэр төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны дэргэдэх Аюулгүй байдал, онцгой байдлын зохицуулалтын төв, Гамшиг, онцгой байдлын удирдлагын төв болон батлан хамгаалах аж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Turkish Aerospace.JPG

 

AFAD.JPG

 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 
ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА

 

2023.12.13.