Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар А.Бямбажаргалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилов

2023.12.28

       

                                                  NSC нбд3.jpeg                    Zuvlukh_GGR53026-scaled.jpeg

 

      Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, А.Бямбажаргалыг томилов.

 

       Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.