МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.БЯМБАЖАРГАЛ ОЛОН УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026.05.30

        Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 05 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдсан Олон улсын аюулгүй байдлын анхдугаар чуулга, Аюулгүй байдлын салбарын өндөр түвшний албан хаагчдын XIV дүгээр олон улсын уулзалтад оролцов.

       Чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга С.К.Шойгутай уулзаж, хоёр улсын харилцаа болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцэв.

          Түүнчлэн, энэ үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Бүгд Найрамдах Беларусь Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн Төрийн нарийн бичгийн дарга А.Г.Вольфович, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга В.В.Махмудов, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд Лыөнг Дам Куанг нартай хоёр талын уулзалт хийж, аюулгүй байдлын чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

            Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Москва хотод байрлах Жанжин Д.Сүхбаатарын дурсгалын самбар, “Парк Патриот” цэргийн соёл амралтын хүрээлэнд байрлах “Монгол дайчид” дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

2605163355_aleksey@kudryashov_0247.jpg

DSC08778.JPG

viber_image_2026-06-09_10-20-33-377.jpg