Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө

2018.03.30

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр Зөвлөлийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв.

Эх сурвалж: president.mn