Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны 07 дугаар сарын 01-04-ний хооронд Япон улсад ажлын айлчлал хийлээ.
Нарийн бичгийн дарга А.Гансүх айлчлалынхаа хүрээнд Япон улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шотаро Ячитай уулзаж, аюулгүй байдлын салбар дахь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.