Онц байдал зарлавал хэрхэх талаар Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх мэдээлэл өглөө

2020.11.18

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх хөл хориог 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан хугацаанд дотоод дахь халдварыг хумьж, холбогдох арга хэмжээг авна гэж мэдээлэл өглөө. 

Тэрээр нөхцөл байдал хүндэрвэл бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээ үргэлжилж, шаардлагатай бол онц байдал тогтоохыг үгүйсгэхгүй гэв. Дэлгэрэнгүй ... 

"ҮАБЗ онц байдал зарлах талаар ярилцсан гэсэн. Та үүнийг дэмжих үү" гэсэн асуултад: “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байнга санал бодлоо солилцож байгаа. Ерөнхийлөгч үүнд сэтгэл их зовж байгаа. Нөхцөл байдлын талаар бүх мэдээг өгч байгаа. Хэрэв онц байдал зарлах нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг талаар ярилцсан. Гэхдээ одоогоор улсын хэмжээнд онц байдал зарлах түвшинд хүрээгүй байна.