ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Энэтхэгийн Ерөнхий сайдад бараалхав

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгуй байдлын Зөвлөлүүдийн ээлжит зөвлөлдөх уулзалт Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотноо болж байна. ҮАБЗ-үүдийн зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож байгаа ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид 2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр бараалхав. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг БНЭУ-ын Еронхий сайд Н.Модийд уламжлав. Монгол, Энэтхэгийн ард түмнүүдийн шашин, соёл, оюун санааны уламжлалт хэлхээ холбоо хоёр орны төр, засгийн гаэруудын албан ёсны дипломат харилцаа болон өргөжсөөр стратегийн туншлэлийн тувшинд нэгэн жарны туршид амжилттай хөгжиж байгааг тэд санал нэгтэй цохон тэмдэглээд энэхүү найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хөгжүүлэхийн тулд зарим арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.