Аюулгүй байдлын асуудал хариуцсан өндөр дээд хэмжээний уулзалтад оролцож байна

   ОХУ-ын Уфа хотноо 2019 оны 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс зохион байгуулж буй "Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн өндөр, дээд албан тушаалтнуудын 10 дахь удаагийн уулзалт" болж байна. 

   Жил бүр зохион байгуулагддаг энэхүү уулзалтад энэ удаад 129 орны төлөөлөгч оролцож, бүс нутгийн болон улс хоорондын аюулгүй байдал, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг томоохон сэдвүүдээр илтгэл хэлэлцэж байна.

   Монголын талаас тус уулзалтад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх оролцож байгаа бөгөөд уулзалтын хүрээнд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевтай уулзаж аюулгүй байдлын чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцжээ. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа.

AttachmentSize
IMG_9335.jpg144.45 KB