Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сэрдар Кылыч Монгол Улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшиний урилгаар БНТУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Кылыч Монгол улсад 2011 оны 5 дугаар сарын 23-24-нд албан айлчлал хийж байна.

Ноён С.Кылыч айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Л.Болд, бусад албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ.

Зөвлөлдөх уулзалтаар хоёр улсын ҮАБЗ хооронд байгуулсан санамж бичгийн дагуу Монгол-Туркийн түншлэл, аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцоно. Мөн олон улс, бүсийн аюулгүй байдал, Ойрхи Дорнод, Хойд Африкийн хямрал, Афганистаны асуудал, Монгол-НАТО-гийн харилцаа, терроризмтой хамтран тэмцэх, ойрын жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар зөвлөлдөнө.