Ерөнхийлөгч Twitter.com сайтын хэрэглэгчдийг Аюулгүй байдлын сэдэвт урив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчдийг Аюулгүй байдлын сэдэвт урилаа. Монгол Улсынхаа, улс үндэснийхээ аюулгүй байдлын сэдвээр санал бодлоо хуваалцан жиргэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч тавиад байна. Аюулгүй байдлын талаар саналаа хэлэх хэн ч байсан #  тэмдэгтийг хэрэглэх юм. 

Ерөнхийлөгчтэй энэ сэдвээр жиргэлцэх гэвэл #аюулгүйбайдал, эсвэл #ayulguibaidal гэж бичээд санал бодлоо хуваалцаарай. “Санал бүр чухал. Санал болгоныг заавал уншина. Оновчтойг ажил хэрэг болгоно” гэж Ерөнхийлөгч жиргэжээ. Жиргэгчид түрүүчээсээ Ерөнхийлөгчтэй жиргээд эхэлсэн байна. Та ч саналаа нэмэрлээрэй.

Д.ЦЭЦЭГ (www.news.mn)

Хэлэлцүүлгийг үзэх

https://twitter.com/search?q=%23ayulguibaidal&src=hash

https://twitter.com/search?q=%23аюулгүйбайдал&src=hash