Монгол, Японы ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нар уулзав

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Шотаро Ячитай энэ сарын 25-ны өдөр Токио хотноо уулзав. Уулзалтын үеэр хоёр орны ҮАБЗ-ийн хооронд хамтран ажиллахаар тохиров. Япон Улсын Засгийн газар 2013 оны 11 дүгээр сард үндэсний аюулгүй байдлын бодлогыг нэгтгэн удирдах Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг байгуулсан, 2013 оны 12-р сарын 17-нд Үндэсний аюулгүй байдлын стратегийг шинээр баталсан юм. Япон улстай үндсэний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллахаар болсон нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.