БНХАУ-ын Элчин сайд Си Хайминг хүлээн авч уулзав

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Си Хайминг тус албанд шинээр томилогдсонтой нь холбогдуулан Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр улсын аюулгүй байдлын харилцаа, хамтын ажиллагаа болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцав.