ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ СТРАТЕГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНД АЖИЛЛАВ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ажлын албаны дарга Д.Даваа-Очир нар тус зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллав. Нарийн бичгийн дарга А.Гансүх ССХ-ийн хамт олонтой танилцаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх стратегийн судалгаа, дүн шинжилгээний талаар уулзалт хийв.

ҮАБЗ-ийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэн нь олон улсын аюулгүй байдлын нөхцөл байдал ба Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, аюулгүй байдлын стратегийн чиг хандлага, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс болон ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэгдэх асуудлуудтай холбоотой судалгааг гүйцэтгэдэг билээ.