Бусад хуулиуд

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД ОРСОН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ 
БАЙДЛЫН ЗӨВЛӨЛТЭЙ ХОЛБОГДОЛТОЙ ЗААЛТУУД

Монгол Улсын Үндсэн хуулиас

Хорин тавдугаар зүйл
1. Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачилгаараа авч хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:
10/ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, бүрэн эрхийг тогтоох;

Гучин гуравдугаар зүйл
1. Ерөнхийлөгч дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

Ерөнхийлөгчийн тухай хуулиас

13 дугаар зүйл Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх
1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийг тэргүүлнэ.
2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавина.

Засгийн газрын тухай хуулиас

27 дугаар зүйл
1. Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээ авч, энэ тухай Ерөнхийлөгчид мэдээлж байна.

Батлан хамгаалах тухай хуулиас

9 дүгээр зүйл
1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3/ батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зэвсэгт хүчин, хилийн цэргийг бэхжүүлэх саналыг ... Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах;

Төрийн нууцын тухай хуулиас

13 дугаар зүйл
1. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар төрийн нууцыг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ Улсын Их Хурал:
б/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын саналыг үндэслэн төрийн нууцын зэрэглэлийг баталж, төрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон төрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;
2/ Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд:
а/ төрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, чиглэл өгөх, төрийн нууцыг хамгаалах талаар холбогдох байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай танилцах;
б/ төрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, объект, тодорхой үйл ажиллагааг халхлах, төрийн нууцтай танилцах, төрийн нууцыг шилжүүлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах;

Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас

1 дүгээр зүйл
Дор дурдсан мэдээ, баримт бичиг, биет зүйлийг Монгол Улсын төрийн нууцад хамааруулна:

Төрийн албаны тухай хуулиас

6 дугаар зүйл
1. Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгуулийн болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны ажилтны дараах албан тушаал хамаарна:
8/ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;

7 дугаар зүйл
1. Төрийн захиргааны албан тушаалд дараах албан тушаал хамаарна:
4/Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны гүйцэтгэх албан тушаал;

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас

7 дугаар зүйл
1.… Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан … төрийн тусгай хамгаалалтад байна.

Онц байдлын тухай хуулиас

8 дугаар зүйл
1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) эрхлэн гүйцэтгэнэ.
2.Улсын Их Хурал Зөвлөлийн тэргүүний санал болгосноор онц байдал үргэлжлэх хугацаагаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.
9 дүгээр зүйл
Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаарх Зөвлөлийн онцгой бүрэн эрх:
1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:
1/ онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, явцад нь хяналт тавьж, биелэлтийг хангуулах шаардлагатай арга хэмжээ авах;
2/ онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;
3/ шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;
4/ онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг, даалгавар өгөх;
5/ онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг, даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;
7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;
8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;
9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний ерөнхий штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;
10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;
11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.
2.Зөвлөл хэлэлцсэн асуудлыг олонхын саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. Санал зөрвөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиас

24 дүгээр зүйл
1.... хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс... хяналт тавина.
6.Улсын комисс нь үйл ажиллагаагаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд тайлагнана.

Дайн бүхий байдлын тухай хуулиас

5 дугаар зүйл.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дайн бүхий байдал зарлах нөхцөл бүрдсэн тухай оруулсан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэж, дайн бүхий байдлыг зарлах эсэх талаар шийдвэр гаргана.

Дайчилгааны тухай хуулиас

6 дугаар зүйл
1. Дайчилгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлана.

Дайны байдлын тухай хуулиас

5 дугаар зүйл
1.Дайны байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэж гаргасан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, дайны байдал зарлах эсэхийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл
1. Монгол Улсын Их Хурал дайны байдал зарламагц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг өргөтгөн үндэсний аюулгүй байдлын хороог байгуулна.
2. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо нь дайны байдлын үеийн засаглалын бүрэн эрх бүхий захиргааны удирдлагын онцгой дээд байгууллага бөгөөд батлан хамгаалах бодлогын хэрэгжилтийг хариуцна.

Тагнуулын байгууллагын тухай хуулиас

14 дүгээр зүйл
Тагнуулын ерөнхий газрын даргын бүрэн эрх:
1.6.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг мэдээллээр хангах, энэ талаар зохих санал тавих;

16 дугаар зүйл
2.Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагын даргын илтгэл мэдээллийг сонсож, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаатай танилцаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтсоны үндсэн дээр Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар даалгавар өгнө.

Хүнсний тухай хуулиас

10 дугаар зүйл
3. Улсын нөөцийн хүнсний хөдөлгөөн, чанарын талаар Засгийн газар жил бүр Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд мэдээлж байна.

Цөмийн зэвсгээс ангид байх хуулиас

6 дугаар зүйл.
6.1. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагааг уялдуулан зохицуулна:
6.1.1. цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдуулан Монгол Улсад хориглох болон зөвшөөрөх зүйлийн талаар төрийн нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэх;
6.1.2. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байхтай холбогдсон эрх зүйн байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулах;
6.1.3. олон улсын холбогдох байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Монгол Улсад хориглох, зөвшөөрөх зүйлийн талаар мэдээлэл харилцан солилцох, дотоодын байгууллагыг мэдээллээр хангах.
хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.

Монгол Улсын төрийн ордны тухай хуулиас

6 дугаар зүйл. Төрийн ордны дотоод зохион байгуулалт
6.2.Төрийн ордон нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхим, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг, Байнгын хорооны хуралдааны танхим болон бусад хурал, зөвлөгөөн, уулзалтын танхимтай байна.
6.3.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхимд зөвхөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, Засгийн газрын хуралдааныг тус тус хийнэ.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД ОРСОН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ 
БАЙДЛЫН ХОЛБОГДОЛТОЙ ЗААЛТУУД

Монгол Улсын Үндсэн хуулиас

Тавдугаар зүйл
4. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.

Зургадугаар зүйл
4. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх,... уг газрыг …үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.

Арван нэгдүгээр зүйл
1. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.

Арван зургадугаар зүйл
Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:
2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
10/ … нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ…
17/ … улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал … хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
18/ … гадаадад явах, орших суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, … хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.

Арван наймдугаар зүйл
5. Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ … үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг
хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.

Арван есдүгээр зүйл
3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй.

Гучин наймдугаар зүйл
2. Засгийн газар … дараах үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6/ … үндэсний аюулгүй байдлыг хангах;

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулиас

13 дугаар зүйл
Үндэсний аюулгүй байдлыг хангах, улсыг батлан хамгаалах талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх:
3. Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авна.
4. Батлан хамгаалах, улсын болон эдийн засаг, экологийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагын эрх баригчдын илтгэл, мэдээллийг сонсоно.
5. Цэргийн номлол, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг Засгийн газартай тохиролцон тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
6. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд, улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө.

Улсын Их Хурлын тухай хуулиас

13 дугаар зүйл
2. Байнгын хороо дараах эрхлэх асуудлын хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ:

1 / Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо:
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
- Монгол Улсын аюулгүй байдлыг хангах бодлого;
- Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
- төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
- Монгол Улсын хил, түүний хамгаалалт;
- гадаад бодлого;
- гадаадад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал;
- Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал.

15 дугаар зүйл.
1. Улсын Их хурал зохих Байнгын хороонд харьяалагдах дор дурдсан дэд хороотой байна:
1/ Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороонд:
-Тусгай хяналтын;
4. Дэд хороод дараах асуудлыг эрхэлнэ:
1/ Тусгай хяналтын дэд хороо:
-Монгол Улсын аюулгүй байдал
-төрийн нууцын хадгалалт, хамгаалалт

Засгийн газрын тухай хуулиас

8 дугаар зүйл
5. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

11 дүгээр зүйл
2. … экологийн аюулгүй байдлыг хангах... .

13 дугаар зүйл
1. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах болон цэргийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
2. Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх арга хэмжээ авна.
3. Улсын хилийг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.
4. Улсын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлнэ.
5. Улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн санг бүрдүүлэх, нөхөн сэлбэх арга хэмжээ авна.
6. Төрийн нууцыг хамгаалах ажлыг чиглүүлэн удирдана.
7. Хүн амыг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах арга хэмжээ авч, иргэний хамгаалалтын ажлыг удирдан зохион байгуулна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр,түүний удирдлагын тухай хуулиас

15 дугаар зүйл
Аймаг, нийслэлийн засаг дарга дараах бүрэн эрхийг эдэлнэ:
5/ нутаг дэвсгэртээ цэрэг, иргэний хамгаалалтын болон нийгмийн хэв журам хамгаалах ажлыг удирдах, цэргийн анги, салбар, улсын аюулгүй байдлыг хангах хийгээд хууль хамгаалах бусад байгууллагатай харилцан ажиллах;

Патентын тухай хуулиас
20 дугаар зүйл
1. Патент бүхий шинэ бүтээлд сонирхогч этгээдийн хүсэлтийн дагуу оюуны өмчийн газрын шийдвэрээр дараах тохиолдолд лиценз албадан хэрэглэж болно:
1/ шинэ бүтээлийг үндэсний аюулгүй байдал, хүн амын хүнсний хангамж, эрүүлийг хамгаалах зэрэг нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн заавал ашиглавал зохих;

Хилийн тухай хуулиас
10 дугаар зүйл
Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журмыг тогтоох, өөрчлөхдөө дараах зарчим баримтална:
1/ Үндэсний аюулгүй байдлыг хангах;

Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиас

3 дугаар зүйл
4.Иргэний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг гагцхүү бусад иргэний мөнхүү эрх чөлөө, эрүүл мэнд, ёс суртахуун болон үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг тогтоон зохицуулж байгаа Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээр зохицуулан хэрэгжүүлнэ.

4 дүгээр зүйл
4.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах, шаардлагатай бол зогсоох эрхтэй.

5 дугаар зүйл
2. Ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиас

19 дүгээр зүйл
Гадаадын иргэнийг дараах үндэслэл байвал Монгол Улсад орохыг үл зөвшөөрнө:
4/ Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал.

20 дугаар зүйл
2. Гадаадын иргэнийг дараах үндэслэл байвал дор дурдсан хугацаанд Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлнэ:
4/ Монгол Улсын үндэсний болон хүн амын аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах ашиг сонирхолд харшилж байвал.

Олон улсын гэрээний тухай хуулиас

10 дугаар зүйл
Заавал соёрхон батлах гэрээнд дараах олон улсын гэрээ багтана:
1/ Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиас

8 дугаар зүйл
1. Дараах зорилгоор жагсаал цуглаан хийхийг хориглоно:
1/ дайн сурталчлах, үндэстэн ястны хооронд хагарал гаргах буюу үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах, аллага хядлага, хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг уриалах;
2/ үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох;

Газрын тухай хуулиас

4 дүгээр зүйл
Газрын талаар төрөөс дараах зарчмыг баримтална:
5. Хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагааг явуулахгүй байх;

18 дугаар зүйл
1. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна:
2/ хилийн зурвас газар;
3/ улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгосон газар;

Төрийн нууцын тухай хуулиас

5 дугаар зүйл
1. Төрийн нууцад хамааруулах зүйл:
1/ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг;
2/ Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, түүнчлэн Монгол улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн төсөл;

20 дугаар зүйл
1. Төрийн нууцыг дараах үндэслэлээр шилжүүлж болно:
1/ Монгол Улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелүүлэх;

21 дүгээр зүйл
1. Монгол Улсын аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын төв газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулиас

13 дугаар зүйл
Улсын Их Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

14 дүгээр зүйл
Засгийн газар байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

19 дүгээр зүйл
1. Монгол Улс санхүүгийн баталгаа бүхий байгаль орчныг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөртэй байна.

Эрчим хүчний тухай хуулиас

4 дүгээр зүйл
Засгийн газар эрчим хүчний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7/ эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, захиран зарцуулах.

15 дугаар зүйл
7. Улс, бүс нутгийн эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын хэвийн амьдралын нөхцөлийг хангахад гүйцэтгэх үүргийг харгалзан тодорхой үйлдвэрлэгчийг тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

16 дугаар зүйл
Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөц:
1.Засгийн газар нь байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол, гэнэтийн бусад аюул учирч эрчим хүчний хангамжинд ноцтой бэрхшээл гарахад хэрэглэх эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцийг бүрдүүлнэ.
2.Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд үйлдвэрлэгч, хангагчид нийтлэг хэрэглэдэг тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгсэл, нүүрс, шингэн түлш зэрэг нөөц хадгалагдана.
3.Эрчим хүчний хангамжийн улсын аюулгүйн нөөцөд хадгалагдах зүйлийн төрөл, хэмжээ, зарцуулах журмыг Засгийн газар тогтооно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас

12 дугаар зүйл
2. Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн талаар уул асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг тусгайлан тогтоож болно.

56 дугаар зүйл
4.Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцааг худалдах талаар Засгийн газар тусгайлан журам тогтоож болно.

Соёлын тухай хуулиас
19 дүгээр зүйл
3.Дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчлах, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах соёлын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Харьяатын тухай хуулиас

10 дугаар зүйл
1. Дор дурдсан үндэслэлээр гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын иргэн болгохоос татгалзана:
2/ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан буюу явуулж байгаа бол;

12 дугаар зүйл
Дор дурдсан үндэслэлээр Монгол Улсын харьяатаас гаргахыг татгалзаж болно:
3/ харьяатаас гарах нь Монгол Улсын үндэсний болон нийгмийн аюулгүй байдалд хохирол учруулахаар бол.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас

7 дугаар зүйл
1.Төрийн хянан шалгах хороо чиг үүргийнхээ дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1. Дор дурдсан байгууллага, аж ахуйн нэгжид хяналт шалгалт явуулах:
2) Тагнуулын байгууллага, зэвсэгт хүчин, бусад цэрэг, түүнчлэн цагдаагийн гүйцэтгэх албанд зориулсан төсвийн хөрөнгийн зарцуулалтыг Төрийн хянан шалгах хорооны дарга болон Улсын Их Хурлаас итгэмжлэгдсэн албан тушаалтан хянан шалгана.
Ийнхүү шалгасан тухай асуудлыг Төрийн хянан шалгах хорооны хуралдаанаар хэлэлцэхгүй.

Хэмжил зүйн тухай хуулиас

7 дугаар зүйл
2. Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл, хэмжих аргачлалыг хэмжил зүйн төрийн хяналт шалгалтад хамруулна;
3/ Улсыг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон үйл ажиллагаа;

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиас

7 дугаар зүйл
1. Улсын Их Хурлын чуулган болон, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн төрийн тусгай хамгаалалтад байна.

Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулиас

6 дугаар зүйл
10. Төмөр замаар тээвэрлэх нууц болон хүн ам, байгаль орчинд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хортой бодисыг ачиж буулгах, тээвэрлэх, хадгалах журмыг төмөр замын захиргааны төв байгууллагатай хамтран батална.
11. Монгол Улсын төрийн тэргүүн, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг өндөр албан тушаалын хүн зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн төв байгууллагатай зөвшилцөн батална.

Архивын тухай хуулиас

20 дугаар зүйл
6. Шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн төв байгууллага нь шүүн таслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд холбогдох баримт бичиг, гэрээ хэлэлцээрийн эхийг төвлөрүүлж хадгалах зорилгоор төрөлжсөн архивтай байж болно.

Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуулиас

4 дүгээр зүйл
Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэхдээ дараах зүйлийг үндэслэл болгоно:
1/ Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчнийг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын аюулгүйн зөвлөлийн шийдвэр;
2/ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ;
3/ Монгол Улсын засгийн газар, түүний батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрэн эрхийн хүрээнд бусад улстай байгуулсан цэргийн хамтын ажиллагааны болон тухайн нөхцөлд гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх талаар байгуулсан гэрээ.

Эмийн тухай хуулиас

4 дүгээр зүйл
1. Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн.

Тагнуулын байгууллагын тухай хуулиас

10 дугаар зүйл
1. Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зорилго бүхий төрийн захиргааны төв байгууллага мөн.

11 дүгээр зүйл
1.1. Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд
мэдээлэх;
1.3. Улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;
1.5. Монгол Улсын хил, зэвсэгт хүчин, бусад цэргийн аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах;
1.6. Төрийн мэдээлэл, холбоо харилцааны аюулгүй байдлыг хангах;

Хүнсний тухай хуулиас

3 дугаар зүйл
1.2. "Хүнсний аюулгүй байдал" гэж хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байхыг хэлнэ.

4 дүгээр зүйл
Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрх:
1.1. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих;

4 дүгээр зүйл
Засгийн газрын бүрэн эрх:
1.3. Хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтийг тодорхойлох, хүнсийг улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын журам тогтоох;

5 дугаар зүйл
Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх:
1.1. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг харгалзан тухайн жилд импортлох, экспортлох мал, стратегийн хүнсний нэр төрөл, хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх.

6 дугаар зүйл
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын бүрэн эрх:
2.1. Нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний аюулгүй байдлын талаарх бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, хүн амын хэрэглээний бодит гүйцэтгэлийг жил бүр тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулах, холбогдох асуудлыг зохих байгууллагад уламжлах;

11 дүгээр зүйл
1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг хүнс бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, савлах, тээвэрлэх, борлуулах болон хаягдал ашиглах шатанд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахад чиглүүлнэ.

12 дугаар зүйл
1.Хүнсний аюулгүй байдалд тавих хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна.

13 дугаар зүйл
1.Хүнсний аюулгүй байдлын хяналтыг хүнсний үйлдвэрлэлийн техник, технологи, эрүүл ахуй, үр ургамал, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн мэргэшсэн улсын байцаагч ... хэрэгжүүлнэ.

14 дүгээр зүйл
3.Хүнсний аюулгүй байдалд магадлан шинжилгээ хийх лабораторид стандартчилал, хэмжил зүйн төв байгууллага зохих журмын дагуу итгэмжлэл олгоно.

15 дугаар зүйл
1. Лабораторийн итгэмжлэл авсан хуулийн этгээд хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн хяналт тавьж болно.

16 дугаар зүйл
2. Иргэн, төрийн бус байгууллага хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг төрийн захиргааны болон хяналтын эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтийг сэрэмжлүүлнэ.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулиас

1 дүгээр зүйл
1.1. ...Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус, газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгах...

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулиас

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1.4. "цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал" гэж хүн ам, байгаль орчныг цацраг идэвхт бодис болон ионжуулагч цацрагийн бусад үүсгүүрийн нөлөөллөөс хамгаалах, цацрагийн үүсгүүрийн аюулгүй байдлыг хангасныг;

Харилцаа холбооны тухай хуулиас
20 дугаар зүйл. Тусгай хэрэглээний холбооны сүлжээ

20.1.Монгол Улсын батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэний хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын хэрэгцээнд зориулан тусгай хэрэглээний холбооны сүлжээг байгуулан ажиллуулж болно.

Эрүүгийн хуулиас

1 дүгээр зүйл. Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт
1.1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн зорилт нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон хувийн өмч, үндэсний баялаг, байгаль орчин, эрх зүйн журам, энх тайван, хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалахад оршино.

Арван дөрөвдүгээр бүлэг
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

79 дүгээр зүйл. Эх орноосоо урвах
79.1.Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

80 дугаар зүйл. Тагнуул хийх
80.1.Гадаад улсын иргэн буюу харьяалалгүй хүн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор төрийн нууц, түүнд хамаарах мэдээ, баримт, бусад зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, тэдгээрийг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

84 дүгээр зүйл. Хорлон сүйтгэх
84.1.Монгол Улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан доройтуулах зорилгоор үйлдвэр, байгууламж, зам харилцаа, холбооны хэрэгсэл, бусад эд хөрөнгийг тэслэх, дэлбэлэх, галдан шатаах болон бусад аргаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, хүн, мал, ургамлын гоц халдварт өвчин тараасан, олон хүнийг хордуулсан, түүнчлэн хүн, мал, амьтныг үй олноор нь устгасан бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.

87 дугаар зүйл. Төрийн нууц задруулах
87.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

88 дугаар зүйл. Төрийн нууц мэдээ, баримт бичиг, эд зүйлийг үрэгдүүлэх
88.1.Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, албан үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.