Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал

Улсын Их Хурлын 2010 оны 7-р сарын 15-ны өдрийн 48-р тогтоолоор "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал" шинэчлэгдэн батлагдсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах зарлиг гаргасны дагуу Төрийн захиргааны холбогдох байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөлөл, эрдэмтэд, төрийн ахмад зүтгэлтнүүд оролцсон нийт 61 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2009 оны 11 дүгээр сард байгуулагдан 8 сарын турш тасралтгүй ажилласны үндсэн дээр үзэл баримтлалын шинэчлэн болосвруулсан төслийг бэлэн болгож, Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал ийнхүү шинэчлэгдснээр аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын бусад томоохон баримт бичгүүд болох Төрийн Цэргийн номлол, Гадаад бодлогын үзэл баримтлал болон Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулиуд мөн шинэчлэгдэж, Улсын Их Хурлын Намрын чуулганд өргөн баригдахаар төлөвлөгдөж байна.

Шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай та энд дарж танилцана уу.