Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон бусад албаны хүмүүсийн хамт 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дотоодын цэргийн штаб, 805 дугаар ангид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА, ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН “ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ШАЛТГААН НӨХЦӨЛ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх зэрэг албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагуудын тэргүүн, ажилтан, алба хаагч нар, оролцов.

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦАД КОМАНД ШТАБЫН ҮЗҮҮЛЭХ СУРГУУЛЬ БОЛОВ

 

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ДЦС-4 ТӨХК дээр “Дулааны цахилгаан станцад онцгой нөхцөл байдал үүссэн үеийн ажиллагаа” сэдэвт команд-штабын үзүүлэх сургууль болов. Уг үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дулааны цахилгаан станц-4 ТӨХК хамтран оролцов.

 

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОХУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаар Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийж байна. 

Айлчлалын хүрээнд А.Гансүх, Н.П.Патрушев нар ганцаарчилсан уулзалт хийж, хоёр улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн байгууллагуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр улсын аюулгүй байдлын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар ярилцаж, аюулгүй байдал, батлан хамгаалах, хууль сахиулах чиглэлээр цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцов. Мөн зөвлөгөөнд оролцсон хоёр талын зарим төлөөлөгч өөрсдийн хариуцсан салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар илтгэл тавьж, тодорхой чиглэлээр хамтарч ажиллах санал дэвшүүлэв.

А.Гансүх, Н.П.Патрушев нар Монгол Улс, ОХУ нь уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлж ирсэнийг тэмдэглээд хоёр улсын аюулгүй байдлын асуудал нь харилцан уялдаатай гэдэгтэй санал нийлж, олон улсын харилцаа, бүс нутгийн зарим асуудлаар харилцан бие биенээ дэмжихийн чухлыг онцлов.

 

МОНГОЛ УЛСЫН ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГАНСҮХ БНСВУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

   

БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламын урилгаар Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх энэ сарын 2-4-ний өдрүүдэд Вьетнамд айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг-д бараалхаж, НАБ-ын сайд То Ламтай албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Талууд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт найрсаг харилцааны өнөөгийн хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ойр дотно хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв.

1 2 3 4 5 6 7 8 9 next › last »